Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Хүүхдийн чуулганыг зохион байгууллаа

2019-10-24

"Хүүхдээ сонсоё" Хүүхдийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа. 
Чуулганд 5-9 дүгээр ангийн нийт 130 гаруй хүүхэд оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. 
Чуулганы үеэр сумын ИТХ, Засаг даргаас хүүхдийн талаар хийсэн ажлаа тайлагнаж, Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас "Манлайлалт" сургалтыг хийж, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн тус чуулганаас цаашид дараахь ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 
Үүнд: 
- Сумын хэмжээнд хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах 
- "Хүүхэд хэрэглэгч" боловсрол олгох сургалтыг зохион байгуулах 
- ЕБС-ийн авъяаслаг, бүтээлч багш чадвар, нөөц боломжид тулгуурлан хүүхдийн сонирхол, авъяасыг хөгжүүлэх чиглэлээр дугуйлан хичээллүүлэх, дугуйлангийн тоог нэмэгдүүлэх 
- Спортын мастер Ц.Баярмаагийн "Гар бөмбөг"-ийн секц хичээллүүлэх 
- Сумын төвийн гудамж, олон нийтийн газар хогийн сав байрлуулах
- Худалдаа үйлчилгээний газарт хяналт тавих ажлыг тогмолжуулах 
-Золбин нохой устгах ажлыг жилд 2 удаа зохион байгуулах 
-Хүүхдийг шүдний эмчийн үзлэгт жилд 2-3 удаа хамруулах 
-Гитар хөгжмийн дугуйланд гитар хөгжмийн тоог нэмэгдүүлэх 
Мөн тус чуулганаар зарим тэргүүний сурагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, хамт олон, дэмжиж ивээн тэтгэсэн П.Болормаа захиралтай "Bering" ХХК-ны хамт олонд нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. 
Хүүхдүүдийг дэмжиж урамшуулсан сумын Засаг дарга , түүний Тамгын газар, Өм аймаг ХААН банк, Баргин элс ХХК Б.Ажрахгүй, Малын эмч Н.Туяамаа нарт нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%