Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨ АРХАНГАЙ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНААЧИЛГА” ФОРУМ-2019

2019-10-23

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Архангай дахь салбарын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар ногоон эдийн засгийн төлөө хэлэлцүүлэг боллоо.

            Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар оролцон үг хэллээ. Тус хэлэлцүүлэгт ХХААЯ, БОАЖЯ, аймгийн ХХААГ, БОАЖГ, Орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Мөн  Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрлэл, Тогтвортой аялал жуулчлал-Нэмүү өртгийн сүлжээ, Ногоон эдийн засгийн сайн туршлага, Хүүхдэд ээлтэй бизнесийн орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг боллоо. МҮХАҮТ-ын Архангай дахь салбарын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр аймгийн эмэгтэй захиралтай долоон компаний төлөөлөл санаачилж, аймгийн салбар танхимаас дэмжин байгуулж, зөвлөлийн даргаар Ч.Отгонжаргалыг  сонгожээ.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%