Аймаг орон нутаг, Дархан хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 
гавьяа байгуулсан эрхэм хүмүүсээ аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж 
алдаршуулдаг уламжлалтай. Энэ дагуу /2019.10.17/ Дархан хотынхоо
 ойн энэ өдөр “Саран элит” эмнэлгийн захирал, ерөнхий эмч Баяраагийн 
Сарантуяаг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.
							
							
														
            