Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СЭЛБЭ ДЭД ТӨВ, СЕРВИС ЦЕНТРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

2019-10-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу  өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүрэгт Улс, Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 

Хурлын хорооны Төлөөлөгчид дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Яаралтай түргэн тусламжийн пункт”, Сэлбэ дэд төвийн хүрээнд дүүргийн 18 дугаар хороонд хийгдэж байгаа Зам инженерийн шугам сүлжээ, дулааны станц, Цэцэрлэг,  МСҮТ, 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон айл өрхүүдийн шугам сүлжээний холболт, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажлын явцтай танилцаж, холбогдох инженерүүдээс мэдээлэл авлаа. 
















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%