Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ ӨРГӨТГӨЛ 30 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-10-08

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр холбогдох албаныхны хамтаар Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Спорт заалны өргөтгөлийн барилгын ажилтай танилцав.
Тус өргөтгөлийн ажил энэ оны 8 дугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын суурь тавигдсан байна. Энэхүү бүтээн байгуулалт Улсын төсвийн 675.6 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд гадна инженерийн шугам сүлжээ нь 200 орчим сая төгрөгөөр хийгдэж байна.

Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Гантиг Өргөө” ХХК-ийн Талбайн инженер Т.Эрдэнэбаатар хэлэхдээ: - “ Барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрээний хугацаанд буюу энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэж өгнө” гэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%