Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг улс даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Д.Гэрэлмаа, сувилагч Ц.Энхзул нар өнгөрсөн сарын 17-ноос эхлэн Дархан сумын 28,18,5 дугаар цэцэрлэгийн хүүхдэд нүүдлийн шүдний эмнэлгийн машинаар үзлэг хийж байна. Өнөөдрийн байдлаар үзлэгт нийт 811 хүүхэд хамрагдсаны 430 хүүхэд шүдний өвчлөлтэй гарч шүдний цоорлын тархалт 53,2 хувьтай байгаа аж. Энэхүү явуулын шүдний амбулатор ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 3 сургууль, 4 цэцэрлэгийн хүүхэд багачуудыг хамруулах юм байна.