Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫГ НЭГДМЭЛ БАЙДЛААР НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ КОМПАНИ БОЛЛОО

2019-10-07

ДСЦТС ХК ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдмэл байдлаар нэвтрүүлэхээр ОШМИ ХХК-ийг зөвлөх компаниар сонгон авч ажлаа эхлүүлсэн юм.  Тус ажлын үр дүн гарч Нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудын олон улсын гэрчилгээгээ /2019.10.04/ гардан авлаа. Ингэснээр ДСЦТС ХК олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болж байгаа юм.
ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Бүтээгдэхүүн, үйлчилгээгээг хэрэглэгчдэд найдвартай, тасралтгүй, чанартай хүргэх ингэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх. ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх юм.
Дээрх 2 стандартуудыг Монгол улсын хэмжээнд анх удаа Нэгдмэл байдлаар Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Хувьцаат Компани /ДСЦТС ХК/ нэвтрүүллээ.

ISO нь 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд Олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах төдийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бүтээгдэхүүний чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон байгаа юм.
ДСЦТС ХК нь Олон улсын стандартыг 2018-2020 он хүртэл 3 жилийн хугацаанд нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр зорилго, хөтөлбөр гарган ажиллаж байгаа бөгөөд баталгаажилтын аудитдаа тэнцэн ийнхүү ОУ-ын гэрчилгээгээ авлаа. Стандартуудыг нэвтрүүлэх , хэрэгжүүлэх ажилд зөвлөн тусалж хамтран ажилласан ОШМИ ХХК, Зөвлөх инженер Б.Дорж, Төслийн удирдагч болон багийнхандаа халуун талархал дэвшүүлж стандартуудыг хэрэгжүүлэх, нутагшуулах цаашдын ажилд нь амжилт хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%