Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-10-07

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ажиллаж сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, тэдэнтэй санал солилцлоо. Энэ үеэр дээрх сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг шүүдэг, хүний биед сөрөг нөлөөгүй, агаарыг тогтмол сэлгэн цэвэршүүлдэг, хүүхдээс хамгаалсан тохиргоотой, түгжих боломжтой, агаарын бохирдлыг 99.7% цэвэршүүлдэг, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай, хэрэглэхэд хялбар агаар цэвэршүүлэгчийг өглөө. Мөн Мал эмнэлгийн барилгын ажлын явц, Төвшрүүлэх сумын төвийн хатуу хучилттай замын ажлын явц, Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын барилгын ажил, Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургуулийн хүүхдийн цэцэрлэгийн, өргөтгөлийн ажлын үйл явцтай танилцлаа. Тус ажлын хүрээнд Төвшрүүлэх, Цэнхэр сумдын байгаль орчны байцаагч нарыг шинэ унаатай боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%