Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-10-03

Дархан-Уул аймгийн хэмжээнд хамтарсан баг, гишүүдийн уялдаа холбоо, үйл ажиллагааг сайжруулан тогтмолжуулах, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс “Хамтарсан багийн гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлага” зөвлөгөөнийг өнөөдөр /2019.10.03/ зохион байгууллаа.
 Уг зөвлөгөөнд Сум, багийн Засаг дарга нар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр “Сумын хэмжээнд 2019 онд хамтарсан багаар шийдвэрлэсэн ажлын мэдээлэл”, “Хамтарсан багийн үйл ажиллагаанд салбар дундын байгууллагуудын оролцоо, чиг үүргийн хэрэгжилт”-тэй танилцсан ба хамтарсан багийн гишүүдийн үүрэг, хариуцлага, цаашид анхаарах асуудлаар санал солилцож, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын хамтарсан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах тухай” албан даалгаврыг холбогдох албан байгууллага, удирдлагууд, хамтарсан багуудад гардууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%