Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АЯЛАЛУУДАД УРЬЖ БАЙНА

2019-09-30

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой, “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймагт 2019 оны 09 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд аймгийн музей, холбоо, клубтэй хамтран дараах аялалуудыг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнд:
1. Дархан-Уул аймгийн их, дээд сургууль, коллежуудын 1 дүгээр курсын оюутнуудыг хамруулсан "Хотын аялал" 09/27-ны өдөр 15:00 цагт аймгийн Музейн урд талбайгаас тусгай хөтөлбөрийн дагуу аялал эхлэх болно.
2. Дархан Загасчлалын спортын холбоо "Зөв амралт" улирлын хаалтын үйл ажиллагаа 09/27, 28, 29 өдрүүдэд болно.
3. Дугуйтай Дархан клубтэй хамтран зохион байгуулж буй "Дарханы Намар" дугуйтай аялал 09/28-ны өдрийн 11:00 цагаас Дархан-50 цогцолбор - Хараа голын гүүр хүртэлх тусгай хөтөлбөр маршрутын дагуу 16 км замыг дугуйтай аялах болно. Эрхэм дугуйчид та бүхнийг дугуйн аялалд идэвхтэй оролцохыг урьж байна.
4. "Дарханы адал явдалд дурлагсад" явган аяллын клуб, "Амарбаясгалант хийд"-ийн явган аялалыг 09/29-ны өдрүүдэд болно.
5. "Төвийн бүсийн түншлэл - 2019" үзэсгэлэн худалдаа 09/27, 28, 29-ны өдрүүдэд болох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Налгар намрын амралтын өдрүүдээ гэр бүлээрээ салхинд гарч бидний аялалтай хамтран нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%