Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Салбар хорооны даргаар аймгийн Засаг дарга С.Насанбатыг сонгов

2019-09-30

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулганыг Залуучууд театрт зохион байгууллаа. Энэхүү чуулганаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зорилго, зорилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар чуулж, Дархан-Уул аймаг дахь салбар холбоог байгуулсан юм. Салбар холбооны даргаар нийт оролцогчдын 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга С.Насанбатыг сонголоо.

Тус холбоо нь иргэд, хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзлийг түгээх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх аж.

Тус чуулганд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй зөвлөлийн гишүүд, Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн нийт 600 гаруй хүн оролцлоо.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%