Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​Дархан-Уул аймгийн 50 малчин мал аж ахуйн чиглэлээр туршлага судлав

2019-09-30

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд энэ сарын 27-29-ны өдрүүдэд 4 сумын малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 50 залуу малчин Буриад улсын Улан-Үдэ хотын эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг фермерүүдийн үйл ажиллагаатай танилцаж мал маллах арга ажиллагаанд суралцсан байна. Тус ажлыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран явуулжээ. Залуу малчид Буриад улсын Улан-Үдэ хотын ойролцоох эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг фермерүүдийн үйл ажиллагаатай 3 хоног танилцаж туршлага судалснаар шинэ технологи, инновацыг нутагшуулах бүрэн боломжтой болно. Мөн сурч мэдсэн зүйлсээ ирэх 11 дүгээр сард Шарын гол суманд болох малчдын уулзалт зөвлөгөөний үеэр мэдэж сурснаа бусад малчдадаа заан хамтдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх давуу талтай юм. Анх удаа малчдыг хамруулан хөрш зэргэлдээ улсын эрчимжсэн мал аж ахуйн фермерүүдээс туршлага судлуулж байгаа нь малчдын мал маллах арга ажиллагааны чадварт эерэгээр нөлөөлж мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг өндөр ашиг шимтэйгээр боловсруулан төдий хэмжээгээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Цаашид тус ажлыг жил бүр явуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг Дарханчууд өмнөө тавьсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%