Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН НЭРСИЙГ БАТАЛЛАА

2019-09-27

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 27-ны өдөр болж цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  
Энэ удаагийн хуралдаанаар: Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Ахмадын хорооны дарга А.Зул “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулж, шагнах тухай төслийг танилцуулж, Тэргүүлэгчид хэлэлцэн батлав. 
“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар:
1) “Түвдэнпэлжээлин” хийд – 5 дугаар хороо
2) “Халиун тэргэл” ХХК – 17 дугаар хороо
3) “Хундан цагаан хурга” цэцэрлэг – 18 дугаар хороо

 “Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр:
1) Сүмбээгийн Сүхээ – 2 дугаар хороо
2) Гэндэнсамбуугийн Бадамбазар – 4 дүгээр хороо
3) Адъяагийн Баярбаатар – 6 дугаар хороо тус тус шалгарсан байна. 
Мөн ИТХ-ын УЗБХ-ийн дарга Ж.Ганбат Төрийн дээд цол, одон медалиар 8 иргэнийг шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнуулах болзол, шаардлага хангасан иргэдийг шагнаж урамшуулах тухай, ИТХ-ын Төлөөлөгчдийн III улирлын мөнгөн урамшуулал олгох тухай асуудлыг тус тус танилцуулж, ИТХ-ын Тэргүүлэгчид холбогдох Тогтоол, шийдвэрийг гаргалаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%