Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ДЭРГЭДЭЭ “ЦАХИМ НОМЫН САН”-ТАЙ БОЛОВ

2019-09-27

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд “ Цахим номын сан” -тай болж, 2019.09.25-ны өдөр нээлтээ хийв. Нээлтэд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл үг хэлж, эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, эмч мэргэжилтнүүд бүхий нийт 60 гаруй хүн оролцлоо.
Тус номын санд 1000 гаруй номыг фондонд Lib4u цахим программ нэвтрүүлж, олон улсын стандартын дагуу ангилан коджуулж, сүүлийн үеийн стандарт шаардлага хангасан мэргэжлийн болон хүүхдийн, зохиолын 2500 цахим ном, нийт 3500 төрлийн номыг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд цахимаар унших боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Номын сангийн нээлтэд зориулан Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд 7 хоногийн турш номын хандивын аян өрнүүлж, 218 төрлийн 570 гаруй номоор номын фондоо баяжуулсан байна.
Цахим номын сан үүсгэхэд зөвлөн ажилласан Төв номын сангийн ахлах номын санч Г.Нямцэнд, 2500 төрлийн цахим номыг хандивласан 15 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ш.Болдбаатар нарт Эрүүл мэндийн газрын хамт олон талархан “Талархал” гардууллаа.
Цахим номын санд сан бүрдүүлэхэд үнэтэй оюуны өмч үлдээсэн ном хандивласан Эрүүл мэндийн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%