Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал өнөөдөр /2019.09.26/ болж, тус хурлаар 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Мөн тус зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл тус бүрээр ажилладаг 7 дэд зөвлөл ажлын тайлангаа танилцуулсан юм.
Тухайлбал Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн, Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Хурцбилэг, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Х.Алтанхуяг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Ж.Балжинням, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Л.Алтанчимэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга С.Ганзориг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, олон нийтийн амгалан байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Б.Анхбаяр, Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга С.Ёндонсамбуу нар тус тус мэдээлэл хийлээ.