Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019-09-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2019.09.20/ боллоо. Тус хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын боловсруулалтын үнэлгээ тогтоох тухай”, “Саарал усыг дахин ашиглуулах тухай”, ““Дархан үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйлдвэрлэлийн нэгдүгээр бүсэд өөрчлөлт оруулах тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Дархан сумын 28 дугаар цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Босоо заяатай Монгол” хөшөөг орон нутгийн үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай”, “Үнэ тариф шинэчлэн батлах тухай”, “Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний төсөл зэрэг асуудалтай танилцаж, саналаа илэрхийлэн, аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%