Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурал хуралдлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 14 дүгээр хурал хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. Үүнд Хөгжил хөрөнгө оруулалтын газрын тайлангийн тухай, Орон нутгийн авто зам ашиглалтын асуудлын тухай, Орон нутгийн өмчийн тухай, "Сонгодог урлаг-3" аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Төрийн болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.