Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууц, гражийн түрээсийн төлбөрийн хэмжээг шинээр тогтоох, олон нийтийн саналыг тусгах, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг /2019.09.18/ зохион байгууллаа.
Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны байруудыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг Орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд тус 60 айлын орон сууцад Дархан сумын 6 дугаар багийн 61, 62, 63 дугаар байрны 24 айл, 5 дугаар багийн 35, 36 дугаар байрны 16 өрхийг оруулж, мөн өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад залуу үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болсон. Дахин төлөвлөлтийн ажил ирэх жилүүдэд ч мөн үргэлжлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ын хэрэгжилтийг хангах, орон сууц худалдан авах боломжгүй зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулж иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахын тулд иргэд, олон нийтийн саналыг авч тусган, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар хэрэгжиж эхлэх юм.
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзолшгүй эрсдэлийг нөхөх зорилгоор 3-н сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний барьцаа төлбөр авах, 1м.кв-4,000 төгрөг, гражийн төлбөрийг улирлаас шалтгаалан 1,000-3,000 төгрөг байхаар төлөвлөснийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжлээ.