Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СААЛЬЧДЫН БАЯР-2019

2019-09-17

Батцэнгэл  сумын Засаг даргын нэрэмжит жил бүр зохион байгуулдаг Саальчин бүсгүйчүүдийн сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтэд сурталчилах, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, саальчин бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоог идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, саальчдын хоёрдугаар уралдаан өргөн дэлгэр  болж өндөрлөв. Уг арга хэмжээнд Батцэнгэл сумын 300 орчим залуу малчид, иргэд, албан байгуулагууд, тус сумын удирдлагууд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр оролцож үг хэллээ.

 Энэ үеэр “Шилдэг саальчин”, “Хамгийн сүүтэй Монгол үнээ”, “Хамгийн сүүтэй гүү”, “Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, “Хамгийн сайхан ааруул”, "Ээдэм унагаах", “Хамгийн амтлаг ээзгий” шалгаруулах уралдаан, Үндэсний сурын харваа, "Хос морьтон" шалгаруулах уралдаан, Цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, саальчдын сэдэвтэй мэндчилгээ зэрэг уралдаан тэмцээнээр өрсөлдөж нийлбэр дүнгээр тэргүүн байранд Д.Төгс даргатай Дэл баг, дэд байранд Ж.Мэндбат даргатай Хөнөг баг, Гутгаар байранд С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарч цом мөнгөн шагналын эзэд болсон бол удаах байруудыг Х.Даваадорж даргатай Цац баг, Х.Амарсайхан даргатай Дайр бор баг, Б.Бямбадорж даргатай Баян-Уул баг тус тус эзэлсэн байна.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%