Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО

2019-09-11

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, төвийн сумдын ИТХ-ын дарга нарын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.


Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах, Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх  Ш.Хишигсүрэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх  М.Үнэнбат, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт П.Энхсайхан болон “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн  Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан  М.Мягмаргармаа нар оролцон мэдээлэл хийж  гарсан саналыг  нэгтгэн УИХ болон Засгийн газарт хүргэхээр боллоо.


       “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-д төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг 7 аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, ажлын албаны ажилтнууд, аймгийн төвийн сумдын ИТХ-ын дарга нар  70 гаруй хүн оролцсон юм.


Тэд иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэн, аймгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэн, бүтээн байгуулалтыг өрнүүлэх томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд Монгол Улсын "Шилдэг аймаг", 2018 онд Монгол Улсын “Тэргүүний аймаг”-аар шалгарсан тус  аймгаас туршлага судлах, мэдээлэл солилцох зүйлс их байгааг онцолж байлаа.



Мөн 47 жилийн түүхтэй “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав.  


Дархан-Уул аймгийн ИТХ-аас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Залуучууд театраас найруулан тавьсан шинэ уран бүтээл залуу гэр бүлийн харилцаанд гардаг зөрчил, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан  “Худалч эхнэр”  инээдмийн жүжгийг  үзэхийн зэрэгцээ Дархан хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.


Мөн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын дунд спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж  Төв аймгийн ИТХ-ын ажлын алба нийлбэр дүнгээрээ тэргүүллээ. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%