Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН ХОТ ХУУРАЙ ХОГИЙГ ШАХАЖ, НЯГТРУУЛАН АЧИХ ЗОРИУЛАЛТТАЙ АВТО МАШИН, ЦАХИЛГААНЫ ХОЁР ТАРИФТ ТООЛУУРТАЙ БОЛЛОО

2019-08-27

Дархан-Уул аймгийн өмнө тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй хог хаягдал. Үүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүйгээс гудамж талбайд хог хаягдах, орчныг бохирдуулах, хотын өнгө үзэмжийг доройтуулах гээд олон сөрөг үр дагавартай бий болдог билээ.

Тэгвэл  /2019.08.01/ Орон нутгийн төсвийн 264,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуурай хогийг шахаж нягтруулан ачих зориулалттай 8м куб даацтай HYUNDAI HD120 маркийн нэг авто машин, 40,0 сая төгрөгийн 47 ширхэг хоёр тарифт тоолуурыг аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг тус арга хэмжээнд оролцож Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг ард иргэдийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, олон ажил хийж хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийг шат дараатайгаар сайжруулахад анхааран ажиллах тухайгаа илэрхийлэв. Тус автомашиныг хотын цэвэр цэмцгэр байдлыг хангахад ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гээд хамгийн гол нь бид бүгдийн ухамсар, үүрэг оролцоо чухал гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат хэллээ.

Дархан сумд Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн 95 тоолуур байдгаас 47-г нь орчин үеийн Цахилгааны хоёр тарифт тоолуураар шинэчиллээ. Тус тоолуур нь цагийн тохиргоогоор ажиллаж, шөнийн тарифаар үнийг тооцуулах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд гудамж талбайн гэрэлтүүлгийн тогны зардлыг 20-30 хувиар хэмнэх ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%