Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ ДАРААГИЙН БАЙРШЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

2019-07-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2019.07.17/ “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай, шинээр баригдсан орон сууцанд шилжүүлэн байршуулах тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай”, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор өнгөрсөн онд Дархан сумын 61,62,63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж, орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан билээ.
Энэхүү дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхээр дараагийн тохиромжтой байршлуудыг судалж байгаа бөгөөд өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-д хамрагдах орон сууцны барилгын тоо, байршил, зориулалт, талбайн хэмжээг хэлэлцлээ.
Дархан сумын 4, 5, 6 дугаар багт нийт 38 ширхэг 2 давхар брак байр байгаагаас 4 ширхэг нь сүүлд баригдсан. Хийцлэлийн хувьд өрөгт бүтээцтэй насжилтын хугацаа болоогүй.
Харин 34 ширхэг байр нь бүгд 1960-1969 оны хооронд баригдсан барилгууд байна. Өнөөдрийн байдлаар 19 ширхэг брак байрыг дахин төлөвлөн барилгажуулахаар тогтоол гарсан.
Дархан Сэлэнгийн зам дагуу байрлалтай 5 дугаар багийн 35, 36 дугаар байруудыг дахин төлөвлөх нь одоогийн баригдсан 60 айлын орон сууцтай уялдаж, Дархан-Уул аймгийг дайран өнгөрч байгаа иргэдийн хувьд нүдэнд харагдах жишиг ажил болно хэмээн Тэргүүлэгчид үзэж, дээрх 2 байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэв.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%