Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2019-07-09

       Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Увс аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ой,Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.
        Монгол хүн бүрийн хоног тоолон хүлээдэг их баяр Үндэсний наадам бол морьтон ардын уламжлал, түүх, соёл, ёс заншлын цогц, Төрт ёсны өв билээ. Энэхүү өв соёлыг тээгч, үргэлжлүүлэн дэлгэрүүлэгч нь болсон наадамчин олон, бөхчүүд, харваачид, уяачид болон Увс нутгийн нийт ард иргэд та бүхэн минь сайхан наадаарай.

Эрэмгий бөхчүүд нь мэхтэй байг, 
Эрдэнэт хүлгүүд нь хурдан байг, 
Эрхий мэргэд нь цэцэн байг!

Увс аймгийн ИТХ-ын 
дарга Э.Насанбат

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%