Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТОВ

2019-07-03

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2019.07.03/ болж, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай”, “Нөхөн олговор олгох тухай”, “Орон тооны байнгын ажлын хэсэг байгуулах тухай”, “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” тухай хэлэлцлээ.
         Тус хурлаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 15 дугаар хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулж, “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%