Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 2 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-07-01

БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны гишүүн,  Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд манай аймагт /2019.07.1-3/ айлчилж байна.
Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.
Харин энэ удаагийн айлчлалаар тусгай зориулалт бүхий 2 автомашиныг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү машиныг хамгийн алслагдсан сум болох Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%