Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ" АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-06-18

Улсын төсвийн 408,0 сая төгрөгөөр Дархан сумын 11, 12 дугаар багт 468 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 11 өрөөтэй "Багийн хөгжлийн төв" баригдан  /2019.06.17/ ашиглалтад орлоо.
Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн нийт 51.5 сая төгрөгөөр хийжээ.
Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм. Дархан сумын 11,12 дугаар баг 2500 гаруй өрхийн 8 мянга гаруй иргэнтэй.
Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдэж байна. Багийн хөгжлийн төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд оролцлоо.
Удахгүй Дархан сумын 15 дугаар багийн төвийн байр ашиглалтад орно.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%