Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төвийн бүсийн аймгуудын Татварын алба хаагчид манай аймагт чууллаа

2019-06-18

Татварын ерөнхий газраас санаачлан Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах дүрэм, журмын төсөлд хэлэлцүүлэг хийх, татварын удирдлагын нэгдсэн системийн сургалт, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг олгох сургалт үе шаттайгаар улсын хэмжээнд өрнөж байна. Манай аймагт төвийн бүсийн долоон аймгийн Татварын хэлтсийн алба хаагчид чуулж 06 дугаар сарын 15-наас эхлэн сургалтад хамрагдаж байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн сургалтаар Татварын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинэчлэл, Татвар төлөгчтэй харилцах нэгжтэй холбоотой журам, ухаалаг тайлангийн систем, алба хаагчийн ёс зүйн дүрмийн талаар мэдээлэл авч харилцан туршлага судалсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%