Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

529 сурагч өнөө жил элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна

2019-06-18

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсөж байна. Харин манай аймагт ерөнхий боловсролын 18 сургуулийн 12 дугаар ангийг 429 суралцагч төгсөж байгаа бөгөөд эдгээр төгсөгчдөөс 353, 2019 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 176, нийт 529 шалгуулагч бүртгүүлсэн байна. Энэ жил шууд засалтын шилэн технологийг ашиглаж буй анхны төгсөгчид болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсох боломжтой юм. Элсэлтийн ерөнхий шалгалт Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байранд болж байна.
2018-2019 оны хичээлийн жилд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын санаачлагаар 2019 оны 5 дугаар сарын 12-оос 6 дугаар сарын 15 хүртэл 7 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх давтлага явагдаж нийт давхардсан тоогоор 818 сурагч хамрагдсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%