Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан хотод ажиллав

2019-06-14

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны зургадугаар сарын 09-21 өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулах юм байна. Өнөөдөр /2019.06.12/ манай аймагт тус сургалт үргэлжлэн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулан явагдаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%