Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид сургалтад хамрагдав

2019-06-14

Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрдөг. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт, MNS 5274:2017 стандарт2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа ажээ. Энэхүү стандартын талаарх мэдээллийг өгөх зорилготой /2019.06.12/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан сургалт боллоо. Шинэ журмаар хулгайн эд зүйл дамжуулахыг таслан зогсоохын тулд барьцааны цахим мэдээллийн сан үүсгэн хэрэгжилтийг хангах үүргийг Цагдаагийн газар болон Үндэсний дата төв хүлээж байгаа юмбайна. Мөн барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч борлуулж байгаа үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан "мөнгө угаах" гэмт хэрэгт хамааран тооцогдох учраас аль болох хулгайн эд зүйлсийг авахгүй байх хэрэгтэйг сургалтын үеэр зохион байгуулагчид анхааруулж байлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%