Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НАЙМДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТАН ИРГЭДДЭЭ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-06-13

Хорооны "Иргэний танхим"-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээ мэдээлэл олгох зорилгоор "НАЙМДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ" сэдэвт үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан Б.Түмэнбаяр, Засаг даргын ажлын албатай хамтран зургаадугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааг Иргэний танхимын ажилтан Б.Түмэнбаяр удирдан явуулж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, "Наймдугаар хороо Иргэний танхим" фэйсбүүк хаяг, "Та дохь-Би залгая" уриатай 94110368 дугаар, Иргэний танхимын өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр иргэдэд хүнд сурталгүй, эрх тэгш, мэдээ мэдээллээр хангах зорилгоор гаргасан Иргэний танхимын "НЭРИЙН ХУУДАС" -ыг тараан, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%