Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өм:НОМГОН СУМ. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэх төслийг хүлээн авна

2019-06-06

ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙН САНГААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛЫГ 2019.06.06-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН 2019.06.15-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАЯР-ЭРДЭНЭ ХҮЛЭЭЖ АВНА. 
2018 оноос эхлэн сангийн зорилтот сумд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад гэсэн дөрвөн сум, уул уурхайн олборлолт явагдахгүй байгаа Баяндалай, Булган, Сэврэй, Номгон, Цогт-Овоо гэсэн 5 сум, нийт 9 суманд санхүүжилтийн квотыг олгохоор Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу сумдын Засаг дарга нартай санхүүжилтийн квот олгох гэрээг байгуулсан ба сумдад олгосон санхүүжилтийн квотоор сумын иргэд, төрийн бус байгууллагууд сумын иргэдийн хэрэгцээнд тулгуурлан төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн.

2019 онд санхүүжилтийн квотын хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа ба 2018 онд санхүүжилт хүлээн авсан 9 сумаас гадна уул уурхайн олборлолт явагдахгүй байгаа Мандал-Овоо суманд санхүүжилт олгож эхлээд байна. 2019 оны 4 сарын 5-22-ны өдрүүдэд сумдын Засаг дарга нартай санхүүжилтийн квотын гэрээг байгууллаа.

НОМГОН СУМАНД ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН КВОТ 2019 ОНД 73 САЯ ТӨГРӨГ

ИРГЭДИЙН СОНОРТ: Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу Номгон суманд / уул уурхайгүй сум буюу зорилтот сум/ санхүүжилтийн квот олгохоор батлаад гэрээ байгуулагдаад манай суманд 73 гаруй сая төгрөгийн эрх олгогдсон юм. 
Зорилтот сумдын нийт иргэд, тухайлбал нийгмийн эмзэг бүлгийн иргэд, мадчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн санаачилсан, тэдгээрийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгох зорилготой. 
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ 
- Зорилтот суманд хэрэгжих, сумын иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, тогтвортой үр өгөөж авчрах
-Сумын иргэдийн оролцоог хангасан, тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэсэн
-сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан, сангийн санхүүжилтийн журамд нийцсэн байх
-иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас санаачилсан, тухайлбал эмзэг бүлгийн иргэд / хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд г.м/-ийн сайн сайхны төлөө чиглэсэн, тэдгээрийн эрх ашгийг төлөөлөх байгууллагаас санаачилсан
-гүйцэтгэлийг үр дүн болон цаг хугацааны хувьд хэмжих, аудит хйих боломжтой, бодит үр дүн гарахуйц байх 
-Санал болгож буй төсөл, хөтөлбөрийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн квотоос ихгүй байх 
-худалдан авалтын үйл ажиллагаанд ил тод нээлттэй зарчмыг хангасан
- Төсөл, хөтөлбөр санаачлагч нь төсөл хөтөлбөрийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэ, хүлээлгэж өгөхөд саад болох аливаа санхүүгийн өр төлбөр, зөрчилгүй байна. 
-Төсөл хөтөлбөр санаачлагч гүйцэтгэгч нь бизнесийн үйл ажиллагаагаа авлига, хээл хахуулиас ангид, шударгаар явуулдаг, аливаа улс төрийн нам эвслийн төлөө ажилладаггүй байх 
Төсөл хөтөлбөрийн онцлогоос хамаарч нэмэлт шалгуур болзол тавигдаж болох ба энэ нь хууль ёсны үндэслэлтэй байна. 
ОЛГОСОН КВОТОООР САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ, ДЭМЖИХГҮЙ ХӨТӨЛБӨРИЙН САНАЛУУД: 
- Шашин, улс төрийн намын үйл ажиллагааг дэмжих зорилготой 
-Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гадна хэрэгжих төсөл, хөтөлбөр 
- Байгууллагын үйл ажиллагааны зардлыг хариуцах зорилготой 
Хувь хүний аялал, эмчилгээний болон уралдаан тэмцээнд ороллцох зардал 
-Өөр эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
-Алдагдал нөхөх болон яаралтай санхүүжүүлэх төсөл 
-Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр 
-Зорилтот сум нь журмын дагуу сонгон шалгаруулалт хийгдээгүй аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%