Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ОНОЛ, ПРАКТИКИЙН СУРГАЛТУУД ЯВАГДАЖ БАЙНА

2019-06-06

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Дархан-Уул аймагт "Зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах" онол, практикийн сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тогоочийн сургалт, Аяллын хөтчийн сургалт 6 дугаар сарын 02-ноос SKY зочид буудалд эхэлсэн бөгөөд  /2019.06.03/ Удирдах ажилтан, менежерийн сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Сургалтын хүрээнд:
1. Аяллын тогооч
2. Зөөгч
3.Зочин хүлээн авагч
4. Зочид буудал , жуулчны баазын өрөөний үйлчлэгч
5. Хаалгач
6. Аяллын жолооч
7. Аяллын хөтөч,тайлбарлагч
8. Бариста
9. Бартендер
10. Менежер, Удирдлага зэрэг төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтууд үнэ төлбөргүй зохион байгуулагдаж, гэрчилгээ олгоно.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99002384, 70377369 дугаараас авна уу.

“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХУВААРЬ”
 Тогоочийн сургалт 06-р сарын 02-05 ӨДӨР / SKY зочид буудал 09:00 -17:00/
 Аяллын хөтөч 06-р сарын 02-04 ӨДӨР / MBM зочид буудал 09:00- 17:00/
 Удирдах ажилтан, менежер 06-р сарын 03 ӨДӨР /аймгийн ЗДТГ хурлын танхим 12:00-18:00/
 Бартендер 06-р сарын 04 ӨДӨР /Модерн номадс ресторан 09:00-17:00/
 Аяллын жолооч 06-р сарын 05 ӨДӨР / Авто тээврийн төв 10:00-17:00/
 Зочин хүлээн авагч 06-р сарын 13-15 ӨДӨР / SKY зочид буудал 09:00 -17:00/
 Өрөө, гэрийн үйлчлэгч 06-р сарын 13-15 ӨДӨР / SKY зочид буудал 09:00 -17:00/
 Хаалгач, ачаа зөөгч 06-р сарын 13-15 ӨДӨР / SKY зочид буудал 09:00 -17:00/
 Аяллын зөөгч, бариста 06-р сарын 14-16 ӨДӨР / SKY зочид буудал 09:00 -17:00/
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар
Аялал жуулчлалын ур чадварын төв
Дархан-Уул аймгийн ЗДТГ
Дархан-Уул аймгийн БОАЖГ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%