Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СҮМ, ХИЙДҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2019-05-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2019.05.31/ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 9 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцсэн юм.
Дархан-Уул аймагт нийт 33 сүм, хийд үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 9 сүм, хийдийн хүсэлтийг холбогдох материалын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Тус хурлаар Дархан Долоо дахь өдрийн Адвентист сүм, Есүсийн тосгон, Шинэчлэл холбоо, Дархан эзэний цуглаан, Есүсийн алдар, Хөвөгч авдар-Есүсийн хайр, Христийн чуулганы Итгэл сүм, Нэг Довныхон Холбоо, Вайвем Дархан Монголиа  зэрэг шашны байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг 1 жилээр сунгав.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%