Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-05-31

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх, үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн Чингэлтэй дүүргийн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ёслолын ажиллагааг нээж хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд ээжүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж,  Эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв. 

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 16 эх “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон, 392 эх хоёрдугаар зэргийн одон тус тус хүртсэнийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нар гардуулан өглөө.




















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%