Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал тулгамдсан асуудлаар санал солилцох, хамтран ажиллах, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн Төв хамтран "Эрчүүдийн болон эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт сургалт хэлэлцүүлгийг /2019.05.30/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Баяржаргал “Жирэмсэн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, өнөөгийн байдал” сэдвээр, ЭМГ-ын НЭМТ-ийн мэргэжилтэн н.Ариунболд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал, өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.