Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ

2019-05-31

Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачлагаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Засаг даргын Тамгын газар хамтран “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг /2019.05.30/ зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэг нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сонирхогч бүлэг, иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн илгээмжийг УИХ-ын гишүүний туслах Т.Батбаяр танилцуулж, “Насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Баярчимэг, “Хүүхдийн тусламжийн утас 108, хариу үйлчилгээ” сэдвээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан, Хамтарсан багийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Г.Шинэхүү, Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг нар, “Хүүхдийн хөгжлийг дэмжих – Олон нийтийн оролцоо” сэдвээр 16 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан н.Алтанцэцэг, “Хүүхдийн осол гэмтлийн өнөөгийн байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр” Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, Хүүхэд, өсвөр үеийн эмч Б.Мөнхзул нар тус тус мэдээлэл хийсэн юм.
Уг хэлэлцүүлгээс “Сайхан Монгол орны маань гэрэлт ирээдүй болсон Энхрий үрс маань айх аюулгүй, амгалан тайван амьдрахын төлөө хамтдаа ажиллацгаая” уриан дор дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргасан бөгөөд үүнд:
Хүүхэд хамгаалал, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эцэг, эхчүүдэд:
1.    Хүүхдийн хүмүүжилд бага наснаас нь зөв, хандлага, төлөвшлийг  бий болгох.
2.    Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагаа дээшлүүлж, хүүхдээ асрах, хүмүүжүүлэх зөв мэдлэг хандлагад сургах,
3.    Хууль, эрх зүйн болон эрүүл мэндийн мэдлэг, хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгох ур чадвараа байнга дээшлүүлж байх,
4.    Хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж хэвших,
5.    Осол гэмтлээс урьдчилан сэргийлж хараа хяналтаа нэмэгдүүлэх,
Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад:
1.    Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох,
2.    Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг ажлын байранд дээр чадавхижуулах, тогтвор сууршилтай ажиллуулах,
3.    Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжих, хүүхэд хамгааллын бодлого, дүрмийг боловсруулж мөрдөн ажиллах,
4.    Гэмт хэрэгт бага насны хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөлөөлөл, сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулах,
5.    Гэр бүлийн боловсрол олгох сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
6.    Хүүхэд хамгааллын чиглэлээр төсөв хөрөнгө, санхүүг байнга нэмэгдүүлэх,
7.    Эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор ЕБС-д мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
1.    Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлагын тогтолцоо сайжруулах
2.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэг хандлага дээшлүүлэх
3.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг нэмэгдүүлэх
4.    Хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%