Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 10 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-05-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хурал 2019-05-20-ны өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Монгол Улсын Хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон аймгийн шагналд тодорхойлох тухай, Шинэ баг төслийн шилдэг хамт олон шалгаруулах тухай, Орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж санал боловсруулах ажлын хэсгийн тайлантай танилцах тухай, "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам батлах тухай, тус хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь-орон сууцны корпораци ОНӨААТҮГ байгуулж дүрэм батлах тухай, Говийн дэмжлэг хөтөлбөрт хамрагдах байгууллагын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, орон нутгийн өмчийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%