Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

2019-05-20

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанаар өнөөдөр /2019.05.20/ “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн орон нутгийн тусгай хамгаалалттай талбайн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан хилийн заагийг шинэчлэн тогтоов.
Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн тусгай хамгаалалттай “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 10/03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар батлагдсан хавсралтын 4-т “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээг 44.5 га” гэснийг “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 36.1 га” болгож өөрчлөхөөр шийдвэрлэв.
 “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн орон нутгийн тусгай хамгаалалттай талбайн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан хилийн заагийг хавсралтаар шинэчлэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%