Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

16 ДАВХАРЫН БОХИРЫН ШУГАМ ХООЛОЙГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЛЭВ

2019-05-06

Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 12 дугаар багийн 16 давхарын зоорийн давхарын инженерийн шугам сүлжээг засварлах юм. Уг ажлын хүрээнд эхний ээлжинд тус байрны гадна 12 худгийг соруулж цэвэрлэжээ. Харин өчигдрѳѳс зоорийн давхарын бохир усыг соруулж цэвэрлэх ажил явагдаж байна. Холбоосоороо салсан, цоорсон хоолойгоор бохир ус байнга алдаж байгаа учир мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ хийхийн тулд айл өрхүүдийн хэрэглээний халуун хүйтэн усыг энэ сарын 04-ний өдрийг хүртэл хаах тухай мэдэгдлийг СӨХ-тэй хамтран өрхүүдэд хүргэсэн байна. Бохир усыг юүлж дуусгаад, хортой хийг гадагшуулан хүн орж ажиллах нөхцөлийг бий болгосны дараачаар бохирын шугамыг засварлана. Уг ажлыг бүхэлд нь Дархан Ус суваг ХК ямар ч ажлын хөлсгүйгээр гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгчийн зүгээс энэ сарын 19 н гэхэд ажлыг дуусгахаар төлөвлөсѳн аж. 16 давхар барилга нь 1986 ашиглалтад орсноос хойш 2006, 2013 онуудад инженерийн шугам сүлжээний засвар хийгдэж байжээ. Одоо тус байранд 171 өрхийн 580 гаруй оршин суугч амьдарч байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%