Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дарханы сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө Хонгор сумын 14 дүгээр сургуулийн сурагчдад ном хандивлажээ

2019-05-06

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Дархан салбарынхан хамтдаа номын хандивын аяныг богино хугацаанд өрнүүлжээ.
Тэд 200 гаруй ном цуглуулж чадсан байна. Өнөө жил Монгол Улсад атар газар эзэмшсэний болон Дархан-Уул аймгийн Хонгор сум-Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жил, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 50 жилийн ой тохиож байна.
Тиймээс үзэг нэгт сэтгүүлчид нэгдэж сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номтой нөхөрлөх боломжийг бүрдүүлж сургуулийн номын фондыг нэмэгдүүлж байгаа юм.
Цаашид тус ажлаа уламжлал болгон явуулахаар болсноо Дарханы сэтгүүлчид энэ үеэр онцлов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%