Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020-оны “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласан.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар “Өсвөрийн сэргийлэгч” сайн дурын бүлгэмийн ажиллах журмыг баталсан бөгөөд уг журмын хэрэгжилтийг аймгийн ГХУСАЗСЗ, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн байгууллага хангуулан ажиллаж байна.
Манай аймагт 2004 оноос эхлэн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийг Ерөнхий боловсролын 20 сургуулийн дэргэд байгуулж, идэвхтэй ажиллаж байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Өсөрийн сэргийлэгч-2019” арга хэмжээг өнөөдөр /2019.05.03/ Хүүхэд хөгжлийн ордонд зохион байгууллаа.
Уг тэмцээнд Ерөнхий боловсролын 1, 4, 6, 9, 16, 18 дугаар сургууль, Од цогцолбор, Оюуны Ирээдүй цогцолбор, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль зэрэг 9 багийн 90 гаруй сурагчид оролцож, ур чадвараа сорилоо.
“Өсвөрийн цагдаа” арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ: “Өсвөрийн цагдаа бүлгийг ажиллуулж, уг сайн дурын бүлгэмд хүүхэд багачуудыг хамруулснаар хүүхдүүд аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрхүйн мэдлэгтэй болох, сургууль, эцэг эх, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамгийн гол нь ХҮҮХЭД-ХҮҮХДҮҮДДЭЭ туслах сэтгэлгээг бий болгох ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.