Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулна

2019-05-02

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулах журам батлагдан гарчээ. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Монгол улсад 2019 оны 07 дугаар сард зохион байгуулагдах Ази Номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх” 4 дүгээр конгрессыг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулахаар төлөвлөжээ. Шилдгүүдийг аймаг бүртээ шалгаруулан улсад нэр дэвшүүлэх юм. Өнөөдөр Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо хөгжлийг дэмжих хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн салбар, орон нутагтаа идэвх санаачилга гарган манлайлан ажиллаж амжилт гаргасан НААҮГ, Дархан-Эмпати сургууль, “Дархан Элит хөгжил” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан материалыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүргүүлэхээр боллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%