Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ЭРҮҮЛ ИРГЭН” СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХОРООДОД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-04-25

Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрүүдэд “Эрүүл иргэн” сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд 7 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвтэй хамтран "Халдварт болон халдварт бус өвчин" сэдэвт сургалтыг хорооныхоо иргэдэд зохион байгууллаа. 

Сургалтыг 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат нээж, Засгийн газраас баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг "Таны Итгэл" ӨЭМТ-ийн их эмч Д.Дөлгөөн, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Э.Долгорсүрэн нар тус тус танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгөв. 







“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%