Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2019.04.25/ боллоо.
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг.
Энэ удаагийн хурлаар Од цогцолбор сургууль болон Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 2017-2018 он, 2018-2019 оны хичээлийн жилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын тухай мэдээлэлтэй танилцлаа.