Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд хяналт хийж, тооллого явуулахаар ажлын хэсгийг байгууллаа

2019-04-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019.04.24-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж
Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайланг хэлэлцэж зөвлөлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, иргэдэд олгож байгаа төсөл хөтөлбөрийг иргэдэд сурталчилан хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Мөн өмч хамгаалах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцээд орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтанд хяналт хийж тооллого явуулах ажлын хэсгийг байгууллаа.
"Цохиот" нутагт агнуурын бүс нутаг тогтоон Буурын хяр болон Цохиотын агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжин баталлаа.
Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналд хариу өгөх асуудлыг хэлэлцэн саналыг дэмжлээ.

Сумын ИТХ Ажлын алба
2029.04.24

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%