Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2019-04-23

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөн /2019.04.22/ боллоо. Уг зөвлөгөөнөөр аймгийн ИТХ-ын хяналтын 5 хороо “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэхь заалтуудын хэрэгжилтэд хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 8 бүлэг, 11 дэд бүлэг,  139 зорилтын хүрээнд 307 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. 
Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  хүрээнд Төрийн захиргааны  Удирдлагын хэлтсээс хариуцан хэрэгжүүлж буй 12 зорилт 21 арга хэмжээ, Онцгой байдлын газраас хариуцан хэрэгжүүлж буй 3 зорилтын хүрээнд 9 арга хэмжээ, Хууль эрхзүйн хэлтсээс хэрэгжүүлж буй  11 зорилт, 25 арга хэмжээ, Шүүхийн шинжилгээний албаны хариуцан хэрэгжүүлж буй 1 зорилт, нэг арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргалаа. 
Тухайлбал “Төрийн удирдлагын бодлого” бүлгийн зорилт 1.2 , 1.6 дугаар заалтууд болон Гамшгаас урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах бодлого гэсэн бүлгийн 8.1-8.6 дахь зорилтууд, Хууль эрх зүйн бодлого гэсэн бүлгийн зорилт 2.10, 2.10.2, 2.10.3, 2.11 болон Зорилт 2.9 дүгээр заалтуудын хэрэгжилтийг удаашралтай байна гэсэн дүгнэлтийг гаргалаа. 
Өөрөөр хэлбэл “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, бүх шатны төрийн үйлчилгээг иргэдэд шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэнэ.”, “Төрийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх замаар төрийн албан хаагчдын ажиллах орчинг сайжруулна.”, “Гамшгийн үед тохиолдох эрсдэлийг бууруулах, ажиллах бие бүрэлдэхүүний ажлын байрны болон эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулна”, “Оюуны өмч, бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, үнэн зөв, нэгдсэн, шуурхай хүргэж, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрхийг хангаж ажиллана.”, “Бүртгэлийн үйл ажиллагаанд цахим хэрэглээг нэмэгдүүлж, үйлчилгээг нээлттэй, үнэн зөв, нэгдсэн шуурхай хүргэнэ.”, “Албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай техник  хэрэгслээр хангана.”, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулна.”, “Шүүхийн шинжилгээний албаны үзлэг шинжилгээний чанарыг дээшлүүлж, гэмт хэргийн илрүүлэлтийн түвшинг ахиулна.” зэрэг зорилтуудыг 100 хувь хэрэгжүүлэхэд санхүүжилтын асуудлууд тулгамдаж байна хэмээн дүгнэжээ.
Харин аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтсээс хэрэгжүүлж буй заалтуудад дараах дүгнэлтийг гаргажээ. 
Үүнд татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчидтэй мэдээлэл солилцох зорилгоор цахим орчин, мэдээлэл технологийн бусад шийдлүүдийг өргөн ашиглах, И баримтыг бүх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг заавал олгуулдаг болгоход тодорхой ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэх, Нуугдмал орлогыг ил болгох тал дээр маш өргөн хүрээг хамарсан аяныг зохион байгуулж аяны үр дүнгийн талаар ИТХ-д тайланг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг  тодорхойлох, тухайлбал зах худалдааны төвүүд дээр бизнес эрхлэгч нарын орлогыг бодитоор тооцдог байх, сүм хийдүүдийн олж буй орлогод татвар ногдуулдаг байх, худалдан авах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  /АЗ сертификат олгох/ сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах зорилт хэрэгжиж байгаа хэдий ч үнэлгээний хороонд ажиллаж гишүүдийн урамшуулалтай холбоотой төсвийн хүндрэл гарсаар байгааг анхаарах зэрэг санал дүгнэлтийг гаргалаа.
Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтууд буюу Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн бодлого, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн  явц, хүрч байгаа үр дүн, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар танилцсан дүгнэлтээ танилцуулав.
Үүнээс “Боловсрол хотхон”-ы бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн заалтын хүрээнд Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан боловч Олон Улсын жишигт нийцсэн "Ерөнхий боловсролын лаборатори боловсрол хотхон"-ыг байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх, мэргэжлийн болон сумдын соёл, урлаг, спортын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлж, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн заалтын хүрээнд хэрэгжих 8 дугаар багийн дэвшилд байрлах төв номын сангийн фондын байрыг засварлах заалт хэрэгжих тал дээр тодорхой бус, 136 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын засварын төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн боловч 2018 оны 08 дугаар сард тус аймагт ажилласан боловсролын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулах үеэр уг барилгын насжилтаас шалтгаалж засварын ажил хийгдэх шаардлагагүй талаарх чиглэл өгсөн байна.
Харин эрүүл мэндийн салбарт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй,  тухайлбал эмчилгээ оношилгоонд шаардлагатай Компьютер томографик буюу Мамографийг худалдан авахад 800 сая, “Элэг бүтэн Монгол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.8 сая, сумдын ЭМТ-үүдэд мобайл технологи нэвтрүүлэхэд 40 сая, Шилэн эмнэлэг-III төслийг 5 өрхийн ЭМТ-үүдэд хэрэгжүүлэхэд 75 сая, SKYPE үйлчилгээг нэгдсэн эмнэлгийн МЭДРЭЛ, СҮРЬЕЭ-гийн тасгуудад нэвтрүүлэхэд 24 сая, Орхон сумын ЭМТ-н барилгын өргөтгөл 250 сая, Эрүүл мэндийн газарт “ISO-Эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхэд 10 сая, Орхон, Хонгор СЭМТ –үүдэд автомашины зогсоол хийлгэхэд 15 сая, эмч сургах,ноу-хоу дэмжих зорилгоор “Чадварлаг- эмч мэргэжилтэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 сая, Уушгины багтаамж үзэх аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг “Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх” арга хэмжээнд 55 сая гэх мэтээр тулгамдаж буй зүйл болох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй тухай дүгнэжээ.
Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс өөрийн хорооны чиг үүрэгт хамааралтай 44 зорилтын 82 заалтаас үнэлэх боломжгүй, хугацаа болоогүй, хэрэгжилт удаашралтай байгаа 16 заалтын хэрэгжилттэй танилцлаа. 
Уг ажлын хүрээнд нийт 4 байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдтэй, Орхон, Хонгор сумдын ЗДТГ-ын дарга нартай тус тус уулзалт хийж, мэдээлэл авчээ. 
Тус хорооны Төлөөлөгчдийн зүгээс Хонгор суманд 750 га газарт 70,0 сая төгрөг, Орхон суманд 700 орчим га газарт 65,0 сая төгрөгөөр хийгдэх төсвийг  2019 онд багтаах, Дархан хотын хуучин суурьшлын бүсүүдэд хэсэгчилсэн дахин төлөвлөлтийг хийж  Дархан хотын 2035 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2019 онд багтаан тусгуулах, Дархан суманд шинээр төлөвлөгдсөн 14, 15, 24,  29 дүгээр хорооллуудын байр зүйн зургийг хийх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, байр зүйн зургийг хийлгэх, өөрчлөлт орсонтой холбогдуулан багийн нэршил өөрчлөгдсөнийг 13 дугаар баг болгон зураг  төсвийг яаравчлан солиулах, ТК80-ТК94 хүртэл дулааны шугамын шинэчлэлтийн засварын ажлын төсвийг Улсын төсөвт тусгуулахад анхаарал хандуулах, хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шахмал түлшний  үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдийг өөрийн аймагтаа татах тогтвортой ажиллуулахын тулд орон нутгаас ямар бодлогоор дэмжих боломжтой байгааг судлах /сурталчлах, татварын хөнгөлөлт үзүүлэх, бусад урамшууллын хөшүүрэг бий болгох/ уг ажлыг эрчимжүүлэх, 1200-аад тариаланчдыг баталгааны тэмдэгтэй болгох, “Орхон кластер” төслийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангуулах, эсвэл төслийн хүрээгээ багасгаад зөвхөн луувангийн шүүс боловсруулах чиглэлээрээ хийх зэрэг санал дүгнэлтийг гаргасан байна. 
Харин Байгаль орчин, экологийн бодлого, хяналтын хорооны Төлөөлөгчид өөрийн эрхлэх асуудлын хүрээний Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Байгаль орчин аялал жуучлалын газар, УЦУОШГазар, НААҮГазар, Хонгор сум,  Шарын гол, Орхон сумуудаар ажиллаж, эдгээр байгууллагуудын хэрэгжүүлж буй заалтуудын хэрэгжилттэй газар дээр нь үзэж танилцсан. 
Тус хорооноос ээмэгжүүлэлтийн ажил эрчимжүүлэх, мал угаах хашааны төсөв хөрөнгийг шийдэх, Орхон суманд ойжуулалт хийх төсвийг шийдвэрлэх, Ойн нөхөн сэргээлт хийсэн болон хийх газрын координат солбилцлыг тодорхойлох, Ойн нөхөрлөлүүдийн чадавхийг сайжруулах, Орхон сумын усжилтын системийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, тус сумын услалтын системийн толгойн барилгын засварын ажлыг хийх, газар тариалангийн ашиглалтын талбайнуудын хоорондох атар газрыг хагалж тариалангийн газар болгох ажлыг зохион байгуулах, Орхон сумын цэвэр усны эх үүсвэрийг холбох, цэвэрлэх байгууламжийг байгуулах,  PM-2.5 тоосжилтыг хэмждэг шинэ багажаар хэмжилт хийх, Шарын гол сумын автомат станцад тоос хэмждэг багаж нэмж өгөх, иргэд ашиглах цаг уурын цахим системийг сурталчлах, Пуужин хадгалах агуулах бий болгох,  Цөлжилтийн судалгааны төсөв хөрөнгийг 30,0 сая төгрөгөөс дээш хэмжээгээр баталж өгөх, орхигдсон талбайн нөхөн сэргээлтийг координатын солбилцлоор тодорхойлох, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг хэрхэн яаж зарцуулах талаар судлах, “Хог хаягдлын менежментийг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хогийн үйлдвэр байгуулах газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх, шил бутлах жижиг үйлдвэр байгуулах, ан амьтныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  3,0 сая төгрөгийн төсөв нэмж батлуулах, Байгаль хамгаалагчдын нормын хувцас тавих асуудлыг шийдэх зэрэг саналуудыг гаргалаа. 








“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%