Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн
бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.04.16/ “Үйлдвэр
технологийн парк” ОНӨХХК болон аймгийн ХХААГазраас аймгийн Засаг даргын
2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хариуцан хэрэгжүүлж буй үйл
ажиллагааны явцтай танилцлаа.
Тухайн байгууллагатай холбоотой ажлуудаас үнэлэх
боломжгүй, хэрэгжилт удаашралтай байгаа 6 асуудлын талаар мэдээллийг сонсож,
асуулт тавьж, саналаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг сайжруулахтай
холбогдуулан ажлын чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд төлөөлөгч Т.Тулгаа, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Н.Чимэддорж, Д.Батжаргал, Д.Баасанжав нар оролцож, 85.7 хувьтай оролцож, үйл ажиллагааг хорооны гишүүн Т.Тулгаа удирдан явууллаа.