Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ ГЭДЭГ ӨӨРӨӨ ДОТРОО ШАТАХЫН ЗОВЛОН...

2019-04-12

Түүнийг залуусын хотын залуу насны түүх гэмээр. Уран бүтээлүүдээс нь, өөрөөс нь, ер нь түүний гэх бүх зүйлээс нь залуу нас ханхлах мэт. Арав гаруй хуудас дүүрэн бичсэн уран бүтээлийн жагсаалтыг нь хараад “Пөөх, ийм их гэж үү?” гэж бодсоноо нуухгүй ээ. Дуулалт жүжиг, концерт, драмын жүжиг, эстрад дуу, дуурь, киноны хөгжим гээд бүхий л төрөлд тэр туурвижээ. Театрыг дуу хөгжим амь оруулдаг юм бол Дархан хотын “Залуучууд” театрын “амин сүнс” нь хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, удирдаач О.Золбаяр юм байна хэмээн бодогдож байлаа. Цонхоор амь орон өндийх мэт хаврын турьхан наран илчгүйхэн ээнэ. Наран зүг бодлогоширон зогсох Золоо найруулагч, мөнөөх дуртай утаан хөшгөө манантуулангаа уучлал эрснээр бид хоёрын яриа эхэлсэн юм.

АНЫ УРЛАГИЙН МЭДРЭМЖ ЮУНААС ЭХТЭЙ ГЭЖ ТА БОДДОГ ВЭ? ЕР НЬ АВЪЯАС УДАМШДАГ ЮМУУ, АЛЬ ЭСВЭЛ Х

ДАРХАНЫ ТУХАЙ ОЛОН ДУУ ХИЙЖЭЭ. ЭНЭ ХОТЫГ ХЭРЭВ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛБЭЛ ЯМАРХАН АЯЗ БАЙХ БОЛ?

- Нийт 80 гаруй дуу бичсэнээс Дархан хотын тухай арав гаруй дуу бий. “Золгох ерөөлийн дуу”, “Хонгор нутгийн буудай”, “Зулзагын гол”, “Бурхантын дуулал”, “Миний хотын өглөө” гэх мэт нэлээн хэдэн дуу бий.

Дарханыг хөгжмөөр илэрхийлбэл, тайвандуу антанде гэдэг уянгын чиглэлийн хөгжим байна. Харин Улаанбаатар бол өөр шүү. Тэс ондоо ритмтэй хөгжим.

Үүрийн шаргал сувдан туяанаар

Үрийн бүүвэйгээр угтан сэрээсэн

Яруухан цэлмэг тэнгэрт нь

Яаруухан наран мишээсэн...

Миний хотын өглөө

Мянган шувуудын эгшигтэй

Миний хотын өглөө

Мянган дууны айзамтай     гэж дуулдаг. Энэ дуундаа их хайртай.

Дарханыг хөгжмөөр илэрхийлбэл, тайвандуу антанде гэдэг уянгын чиглэлийн хөгжим байна. Харин Улаанбаатар бол өөр шүү. Тэс ондоо ритмтэй хөгжим. Гэхдээ дандаа тайван, налгар байна гэж юу байхав. 1960-аад он буюу Дархан хот байгуулагдаж эхэлсэн тэр цаг бол жинхэнэ залуусын хотын амьдрал буцалж байсан үе. Тэр үед залуус орцны үүдэнд гитар даран дуулж, нууцаар боловч пянз сонсдог, айлууд цонхон дээрээ гудамруугаа харуулан хөгжим тавиад /тэр үед гэртээ хөгжимтэй айл тун цөөхөн байсан/ бусдадаа сонсгодог, үдшийн цэнгүүн, залуусын арга хэмжээнүүд олноор болдог байсан. Хорьдугаар зууныг гитарын зуун гэдэг бол Монголын эстрад урлаг энэ цаг үеэс, Дархан хотоос эхтэй юм шүү.

ӨДӨЛМӨРЛӨЖ БИЙ БОЛГОДОГ УУ?

- Удам дамжиж ирэх нь бий. Гэхдээ түүнийгээ тордож, хөдөлмөрлөх нь чухал. Төрөлхийн, удмын гэхээсээ илүү өөрөө дурлаж, хөдөлмөрлөж байж авъяас тодроно. Тэгэхээр хаанаас эхтэй байх нь онцын чухал биш болов уу. Гол нь хүн өөрөө урлагт хэрхэн шунан дурлаж, түүнийг хэрхэн ойлгож, мэдэрч байна гэдэг л чухал. Урлаг гэдэг тэр чигээрээ сэтгэл юм.Намайг дөрөвдүгээр ангид байхад ээж маань банзан гитараар шагнуулж, гэртээ авч ирэхэд нь би “гитартай болчихлоо” гэж ихэд баярлан, түүнийг янз бүрээр балбан, сурах гэж оролдож эхэлсэн. Ер нь тэр үеэс л хөгжим, дуунд дурласан байх. Хаана л хөгжим дуу эгшиглэж байна, тэнд л явж байдаг хүүхэд байлаа.


УРЛАГИЙН ХҮН БОЛООГҮЙ БОЛ ТА ӨНӨӨДӨР ЮУ ХИЙЖ ЯВАХ БАЙСАН БОЛ?

- Энэ талаар огт бодож байгаагүй юм байна. Би өөр ажил хийхгүй ээ. Урлагаас, дуу хөгжмөөс холуур өөрийгөө төсөөлөх юм алга /инээв/. Өөр зүйл надад хэрэггүй. Урлагт, дуу хөгжимд дурлана гэдэг дотоод хүсэл тэмүүллийн ажил юм байна.

ТА ГУЧ ГАРУЙ ЖИЛ ЭНЭ УРЛАГИЙН ТОГООНД ЧАНАГДАЖ ЯВНА. ОЛОН САЙХАН АВЪЯАСТНУУД, УРЛАГИЙН МУНДАГУУДААС СУРАЛЦАЖ, ХАМТРАН БҮТЭЭЖ ЯВСАН. ТЭДНЭЭС ТА ЮУГ АВЧ ҮЛДЭВ? БАС ТЭД ТАНЬД ЮУГ ҮЛДЭЭСЭН БЭ?

- Дарханы театрт хөгжмийн урлагийн олон мундагуудтай ажиллаж байлаа. Тухайлбал Төрийн шагналт Р.Чойдог, Д.Жигжидсүрэн, Д.Машбат, Л.Ооёо гэх мэт. Тэднээс сурсан, мэдсэн, мэдэрсэн, арга барил нөлөөллөөс нь авч үлдсэн зүйлс олон.

Хөгжим хэл, өнгө, характертай оюуны баялаг. Хөгжмийн удирдаач бүр өөр өөрийн онцгой өнгөөр тайзнаас урсах эгшиг авиаг үзэгчдэд хүргэх гүүр болж байдаг. Тиймээс “мундагууд” гэж зүгээр ч нэг нэрлэчихдэггүй. Маш их хөдөлмөр зүтгэл, авъяас, тэсвэр тэвчээр, хөлс хүч энэ үгэнд шингэсэн байгаа юм шүү. Миний багш Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Монголын симфоны эцэг гэгддэг Ц.Нацагдорж гэж хүн бий. Энэ эрхэм хүний гарын шавь нь хэмээн яваадаа бахархаж явдаг. Урлагийн эрхмүүд өөрсдийн гэсэн үнэ цэнэтэй бүхнийг хойч үеийхэнд, урлагтаа үлдээж чадсан байдаг болохоор тэд өнөөдөр ийм хүндлэлийг хүлээсэн байдаг юм.

УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ ЖАНАР БҮРТ, ЯНЗ БҮРИЙН ДҮРД ТОХИРУУЛАН ХӨГЖИМ БИЧНЭ ГЭДЭГ МИНИЙ ХУВЬД ТӨСӨӨЛӨМГҮЙ. ҮҮНИЙГ ХИЙХЭД МАШ ИХ МЭДРЭМЖ, УХААН, АВЪЯАС ШААРДАХ БАЙХ?

- Ер нь аливаа уран бүтээлийг хийхэд дүрээ судлах, дүрдээ уусах явдал байдаг. Тухайн дүрийн хөдөлгөөн, характер, харагдах байдал гээд бүх талаас нь судалж, зохиогчийн илэрхийлэх гэж буй санааг тусган, хөгжмийн хэмнэл, эгшигээр гаргана. Жишээ нь чи үгээр, бичгээр илэрхийлдэг бол би ая аялгуу, хэмнэлээр илэрхийлдэг “Арслан хүлэгт баатар” гээд хүүхдийн дуулалт жүжгийн хөгжим дээр одоо ажиллаж байгаа. Энд Рах гэгч мангастай тэмцэж, аз жаргалыг авчрах гэж буй эрэлхэг хүүгийн тухай өгүүлдэг. Жүжигт Алагдай хүү, мангас, гүнж гээд хэд хэдэн дүр бий. Тэдгээрийг хөгжмөөр хэрхэн илэрхийлэх вэ? Ямар төрөл жанар байх вэ? Хүүхдүүдийн сонирхлыг аль нь илүү татах бол? Цаг үедээ аль нь наалдацтай байх бол? Орчин үеийн хөгжим байх уу, ардын хөгжим байх уу гэх мэтээр бодно.

Сайн хийсэн бүтээлийг аль ч нийгмийн үед сонсдог. Аль ч цаг үед тоглогдож л байдаг хөгжим гэж байхад зөвхөн тухайн цаг үеэ илэрхийлэх хөгжим ч гэж бий. Ер нь хөгжимгүйгээр улс орны амьдралыг төсөөлөхийн аргагүй шүү дээ. Өглөө босохоос эхлээд орой унтаж амартлаа бид төрөл бүрийн хөгжим, дууг сонсч, мэдэрч байдаг. Хүмүүс цас цахруулан алхах, хүүхэд уйлах, салхи исгэрэх, шувууд жиргэх гээд энэ бүхэн бүгд эгшиг аялгуутай хөгжим юм шүү дээ.

ТАНЬТАЙ ХОЛБОГДОХООР ЗАЛГАХАД “ТАНЬ УРУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ДУУ ЭГШИГЛЭЖ БАЙСАН. НАДАД ЭНЭ АЯ АЯЛГУУ ТАНЫГ ИЛЭРХИЙЛЖ БАЙХ ШИГ САНАГДСАН ШҮҮ. САНАМСАРГҮЙ СОНГОГДСОН АЯЛГУУ ЮУ? АЛЬ ЭСВЭЛ ТА ӨӨРӨӨ СОНГОСОН ЮМУУ?

- Санамсаргүй гэж болно. Эсвэл санаатай хэн нэгэн сонгосон ч юмуу. Надад ирсэн юм. Миний дотоод сэтгэл рүү дөхсөн ая, аялгуу байж болох юм. Гэхдээ би чинь эстрад хөнгөн хөгжимд дуртай хүн. Эстрад дууны “Хас” хамтлаг байгуулагдаад хориод жил болж байна. Социалист нийгмийн байгууллын үед эхэлсэн хамтлагийн маань уран бүтээл ардчиллын эхэн үед ч эгшиглэж байсан, өнөөдөр орчин үед ч эгшиглэсээр л байна. Энэ сайхан залуусын хот маань өөрийн гэсэн хамтлагтай баймаар л байх юм.

“Хас” хамтлагийг байгуулж, “Ая дууны жигүүр” эстрад дууны уралдаан, “Хүслийн шувуухай” хүүхдийн дууны тэмцээн, “Гоо охин”, “Дарханы одод” их наадам гээд залууст, хүүхэд багачуудын гоо зүйн хүмүүжилд нөлөөлөхүйц олон ажлуудыг хийж байжээ?     

Тийм ээ, заримыг нь өөрөө санаачлан зохион байгуулж, заримд нь хамтран, гар бие оролцож байлаа. Патентжуулаач гэсэн саналууд ч ирж байсан.   

ТА ДАРХАНААС ӨӨР ГАЗАРТ АМЬДАРЧ БАЙСАН УУ?

- Үгүй ээ, суралцаж байсан цаг хугацааг тооцохгүй бол би Дарханаас өөр газарт байгаагүй гэж болно. Гэхдээ би чинь Зүүнхараад төрж, дөрвөн настайдаа Дарханд ирсэн юм шүү дээ. Дарханаасаа хаашаа ч явахгүй ээ. Эндээ сайхан байна. Энэ хотынхоо гудамжаар алхаж явах дуртай. Сайхан мэдрэмж шүү.

БАС ТАНЫГ БОСОО ОРКЕСТРЫГ АНХ ТОГЛУУЛСАН ГЭДЭГ?

- 2007 онд “Учрах ерөөлийн дуун” бие даасан уран бүтээлийн тоглолт хийхдээ анх удаа оркестрийг босоо тоглуулсан. Болох л юм билээ. Сонирхолтой зүйл үзүүлье гэж санасан хэрэг. Дандаа сууж байснаас, босоо тоглож яагаад болохгүй гэж хэмээн бодсон. Ингэхдээ үндэсний хөгжмийн болон сонгодог хөгжмийн холимог оркестрийг мөн тоглуулсан.       

ХАМГИЙН ИХ УРАМ АВЧ, ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАН, ОМОГШИЖ БАЙСАН ҮЕ ТАНЬ ХЭЗЭЭ, ЯМАР ҮЕД БАЙСАН БЭ?

- 2012 онд “Сонгодог урлаг” төвийн бүсийн уран бүтээлчдийн уралдаанд манай театрынхан Английн “Дидония Ания” дуурийг Монголд анх удаагаа ардын хөгжимд найруулан тавьж, хөгжим бүжгийн коллежийн найрал дуучидтай хамтран орос хэл дээр дуулсан. Бид энэ уралдаанд оролцсон гурван бүтээлээрээ тэргүүлж, дараа нь Монгол улсын хэмжээнд дэд байранд шалгарсан юм. Мөн Дархан хотын Залуучууд театрын найрал хөгжим, Буръяатын дуучид, Москвагийн Римский Корсаковын нэрэмжит театрын хоёр дуучинтай хамтарсан тоглолтонд оркестрыг удирдан тоглуулсан. Эдгээр тоглолтуудын дараа үзэгчид тасралтгүйгээр, маш удаан алга ташин баяр хүргэж байсан. Ер нь уран бүтээлчид бид үзэгчдийн алга ташилтаар хөглөгдөж, урам авч, цаашид хийх, бүтээх уран бүтээлийн онгодоо хөглөж байдаг хүмүүс дээ.

ТАНЫХААР УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

- Нэг хүн “Хийх юм их байхад, үхэх зав алга ...” гэж хэлсэн юм гэнэ билээ. Хийж бүтээж, түүнээсээ таашаал авч амьдрах нь амьдралын утга учир. Би хувьдаа хөгжмөөс хэзээ ч залхахгүй ээ. Хөгжим тоглож байхад жинхэнэ кайф авна. Орчноосоо тасарна, стрессгүй болно. Хүмүүст баяр баясгалан бэлэглэж, бас өөрөө тэр жаргалыг мэдэрнэ. Миний хувьд энэ л амьдралын минь утга учир.

“Авъяастнууд байх ёстой газраа л байх ёстой...” гэж Золоо найруулагч хэлсэн юм. Тиймээ, тэр байх ёстой газраа, Дархан хотдоо, “Залуучууд” театртаа байгаа азтай эрхэм. Бас түүнтэй нэгэн цаг үед амьдарч, бүтээл туурвилыг нь сонсох хувьтай та бид ч азтай...

Гэрэл зургийг Г.Анхбаяр



 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%