Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зөвшөөрөлгүй баригдсан хашаа, гэр, барилга байгууламж, контейнерийг буулгаж эхэллээ

2019-04-12

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг Дархан сумын хэмжээнд барилгын түр хашаа, суурийн нүх ухсан иргэн, хуулийн этгээдийн судалгааг үе шаттайгаар гаргаж, холбогдох ажлыг хийж эхэллээ. 
Энэ сарын 9,10-ны байдлаар Газар эзэмших эрхтэй ч барилгын ажил эхлээгүй, хашаа татсан –8, суурийн шороо ухсан барилгын ажил эхлээгүй – 9, зоорины давхар болон 1-7 давхар барилга барьсан – 21, зөвшөөрөлгүй контейнер 4 нийт 42 иргэн, хуулийн этгээдийг илрүүлж шаардлагатай хашаа, ухсан нүх, контейнерийг буулгажээ. 
Тухайлбал Дархан сумын 10 дугаар баг Нийгмийн даатгалын хэлтсийн зүүн талд баригдсан түр хашаа, Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд байсан контейнер, ТИС-ийн хажууд буулгасан бетонон хавтангууд, Хүслийн хотхоны хажуугийн барилгын түр хашааг буулган ажиллажээ. Мөн барилгын ажил эхлэх хүртэл түр хашааг буулгах, суурийн нүхийг булж тэгшлэх, хог, шарилжийг арилгах ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг өгчээ.
Түүнчлэн хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ажил нь зогссон зоорийн болон дутуу баригдсан барилгуудын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах, харуул хамгаалалт тавих, зөвшөөрөлгүй буулгасан контейнер, бетонон хавтан, шугам хоолойг ачих, байгууллага аж ахуй нэгжийн нурж унасан блокон хашаа, төмөр хашааг засаж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгсон байна.
Цаашид тус ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан хашаа, гэр, барилга байгууламж, контейнерийг хуулийн хугацаанд 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хооронд үйл ажиллагаа явуулахгүй байгаа барилгын түр хашаа буулгах, ухсан нүхийг булуулах, ачиж зөөх арга хэмжээг авч ажиллах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%